
Нухацтай сэтгэлгээ номын тухай
Нухацтай сэтгэлгээ (Critical Thinking) гэдэг нь мэдээллийн үнэн эсэхийг ул суурьтай эргэцүүлэх, мэдээлэл болон эх сурвалжийн найдвартай байдлыг үнэлэх, логик задлал хийх, төөрөгдөл, гажуудлыг таних, зайлсхийх ур чадвар юм. Дэлхийн эдийн засгийн форумаас ирэх 5 жилд чухалд тооцож буй ур чадварын жагсаалтад байнга ТОП 3-т бичигдэж байна. Энэхүү сурах бичиг нь монгол хүнд зориулсан Монголын анхны нухацтай сэтгэлгээний ном юм.
Номын онцлог:
- Орчуулгын ном биш. Монголын нийгэм, улс төрийн жишээгээр баялаг;
- B5 хэмжээтэй 300 орчим өнгөт нүүртэй;
- Нийт 8 бүлэгтэй ба 40 гаруй шигтгээ, 60 гаруй багцад багтах 400 орчим дасгалтай.
- Олон улсын сурах бичгийн стандартад нийцүүлсэн, нэр томьёоны лавлах, индекстэй.
Онлайн захиалга
Энд дарж захиалгын форм бөглөнө үү.
Номын үнэ 60,000 төгрөг + Хүргэлт 6,000 төгрөг
Худалдан авах цэг
Номыг биечлэн ирж худалдан авах бол дараах 2 цэгт худалдаалж байна.
- ICER Аюуд Тауэр 3 давхарт 304 тоот
- Philosophy Bookstore UBH центр, 11 давхар, 1110 тоот
- Интерном, Азхурын салбар дэлгүүрээр бэлэн зарагдаж байна